chih-tsooloh-huuhed

Хүүхдийн чихийг цоолуулахад тохиромжтой үе

Бяцхан гүнжийнхээ чихэнд ээмэг зүүлгэхийг хүсэж байна уу? Эсвэл хүүхэд тань адтай сэргэлэн зангаараа ээж шигээ ээмэг зүүмээр байна гээд байна уу. Тэгвэл анхаарлаа наашаа хандуулаарай. Эцэг, эхчүүдээ!

Нярай хүүхдийн чихийг цоолж болох уу…

Зарим улс үндэстнүүдийн хувьд дөнгөж төрсөн хүүхдийн чихийг цоолох уламжлал байдаг ба энэ нь тухайн хүүхэд ирээдүйд эрүүл чийрэг байхыг бэлгэддэг байна. Хэрвээ таны хүүхдийн эрүүл мэнд сайн, ямар нэгэн асуудалгүй бол хүүхдийнхээ чихийг нярайд нь цоолуулах тухай эмчтэй ярилцаж үзэж болох юм.

Хүүхдийн чих хэзээ цоолох вэ?

Хүүхдийн чихийг цоолуулснаар олон асуудалтай тулгарч болох учир эцэг эхчүүд үүнээс сэргийлж тохиромжтой цаг үеийг хайж байдаг. Хүүхдийнхээ чихийг хэзээ цоолуулах нь таны сонголт байж болох ч хүүхдээ зургаан сар хүртэл нь хүлээх нь зөв гэж эмч нар зөвлөдөг аж. Харин үүнээс өмнө хүүхдийн дархлааны систем хангалттай хөгжөөгүй байдаг байна. Мөн та яаралгүйгээр хүүхдээ өөрөө шийдвэр гаргахуйц том болтол нь хүлээж ч болох юм.

Хүүхдийнхээ чихийг хэнээр цоолуулах гэж байна?

Хаана хэнээр хүүхдийнхээ чихийг цоолуулж байсныг ойр дотныхон, найз нөхөд, хамаатан саднаасаа асууж зөвлөгөө аван хамгийн сайн газар очих нь зүйтэй. Мөн шаардлага хангахуйц эмнэлгийн нөхцөлд эмчээр цоолуулах нь эрсдэлгүй байж мэдэх юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
5 (1 vote)

Сэтгэгдэл бичих