Ongiin_hiid_dundgowi aimag

Хамгийн сайхан ЭНЕРГИ-ийг эх орноосоо…

Эрүүл биед амьдралыг тэтгэгч энерги чөлөөтэй урсаж амьдрах хүчийг өгдөг. Амьдралын энергийн их нөөцийг байгаль бидэнд өгдөг. Байгальд асар их эерэг энерги нөөц байдаг учраас хүмүүний амьдралыг тэжээж тэтгэж байдаг.

Монголчууд төдийгүй гадаадаас олон аялагч жуулчид Монголыг зорин ирж түүх дурсгалтай танилцангаа олноороо амарч аялах болсон. Одоо тэгвэл аян замдаа бэлтгэ. Хаашаа вэ гэжүү. Сайхан хоол идэж, амарч тухлан, аялж зугаалах өргөн боломж бүхий их энергийн төв болсон “Онгийн Нууц”-ыг зориорой.

“Онгийн Нууц” жуулчны бааз нь Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг дэвсгэрт байрлах бөгөөд тус баазыг зорих гол шалтгаан гэвэл

~Хамгийн сайхан ЭНЕРГИ-ийг эх орноосоо…~

– Халх төдийгүй Монгол даяар бүр дэлхийн энергийн төв гэж орчин үед яригдах болсон алдартай Онгийн хийдийн туурийн дэргэд, Онги голын хөвөөнөө байрладаг тул голын чимээ сонсонгоо тав тухтай гэрүүдэд байрлана.

– Тус хийд нь тухайн үед 1000 гаруй лам хуврага шавилан суудаг 28 сүм дуган, 4 сургалтын дацан хийд байсан бөгөөд шашны гүн ухаан, нууц тарни бясалгал, анагаах ухаан буюу мамба, тооны ухааны чиглэлийн сургалтууд явуулдаг байсан учраас их авшигтай газар юм.

Ongiin_hiid

“Онгийн Нууц” жуулчны бааз нь Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг дэвсгэрт байрлана

– Бясалгал хийх бүрэн боломжтой. Дуу чимээгүй, нам гүм орчин бүрдсэн бөгөөд янгиртай уул, онги голын хөвөө, Их шашир, дунд шашир, бага шашир уулнууд, онгийн хийдийн туурь гээд хаана ч та хүссэн газартаа төвлөрч бясалгалаа хийж болно.

– Ийм их энерги хуримтлагдсан газарт байрлаж буй “Онгийн Нууц” жуулчны баазад тухлан саатсанаар амрагч, жуулчид та бүхэн холын аялалын алжаал ядаргаагаа тайлан, тав тухтай амран, энерги, эрч хүч авах болно.

– Түүхийн жимээр аялах хүмүүст ч бас тун сонирхол татсан зүйл бий. Онгийн голын баруун эрэгт орших эртний хотын туурийг Их монгол улсын үеийн “Шаазант хот” хэмээн тэмдэглэсэн байдаг. Онгийн ордонд Өгэдэй хаан өвөлжиж байсан тухай сурвалжид тэмдэглэсэн байдаг бөгөөд Монголчууд ээвэр дулаан, ус бэлчээрт дөхөм газрыг сонгож өвөлждөг уламжлалаас улбаалахад эл газар хаадууд өвөлжиж болох талтай.

Туурийн өргөн нь 350м, урт нь 1100м, нэг их гудамжтай бөгөөд үүний хоёр талаар хооронд нь залгаж барьсан бага бага шороон хэрэмтэй байжээ. Хэрмийн далан нь 2-2,4м өндөр хэмжээтэй энэхүү хотын дэвсгэрээс өнгө зүс, шатаалт, боловсруулалт гойд чадварлаг шаазан сав суулганы хагархай, хэлтэрхий олдсон нь Юань улсын үед хамааралтай гэж үздэг.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих