nuuts

Нүднээс далд бүхэн, худлын эхлэл…

“Зөв хүний үйлдэл, нүднээс далд ч зөв байдаг” хэмээн ярьдаг. Нууц бол худлын оромж. Худал хуурмаг бүхэн нүднээс далд л болдог. Олон нууцтай хүн хамгийн их зовлонтой хүн.

Учир нь “намайг мэдчихвэл” гэсэн айдсын дарамт дор байнга амьдрах үнэхээр хэцүү биш гэж үү … Нууц ихсэх тусам худал ихсэж түүнийгээ хамгаалах шаардлага үүсдэг. Худлын хамгаалах тусам улам хүндэрч байнгын хуурамч дүрд тоглох шаардлага гардаггүй гэж үү.

Худал хэзээ нэгэн цагт заавал илэрдэг. Тэр үед худалч бүх зүйлсээ нэг мөсөн алдахад хүрдэг. Үнэнийг зөвийг нуух шаардлага байдаггүй. Бүхний өмнө, Бурхны өмнө ч нүүр бардам юм. Тиймээс нуух тусам үнэнээс холдож, илчлэх тусам үнэнд ойртоно. Өөртөө ч бас ойртоно. Танд хир их нууц байдаг вэ…

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих