14-img-1

Намхан залуусын баримтлах ёстой дүрмүүд

Та болзоонд явах гэж байна уу? Эмэгтэйчүүд өөрөөсөө өндөр залуусыг илүүд үзэх болсныг та бүхэн мэдэх биз ээ. Дунджаар 165 см өндөртэй эмэгтэй 185 см өндөр залууг илүү сонирхдог гэсэн судалгаа байдаг аж.

Фрацискогийн харилцааны сэтгэлзүйч Треси Томасын хэлснээр эмэгтэйг биш хувьслын явцад бурууг өгөх хэрэгтэй гэжээ. Цаг үеийн явцад эмэгтэйчүүд хүчирхэг том биетэй залуусаар хамгаалуулж ирсэн. Эмэгтэйчүүд үүнд нь татагдсаар өнөөг хүрэв.

Гэхдээ санаа зовох зүйл энд огт байхгүй. Та намхан байж болох ч дараах дүрмийг заавал мэддэг байх хэрэгтэй.

  1. Хувцаслалтынхаа хэмжээг зөв тааруулах

Буруу хувцаслалт нь таныг улам намхан харагдуулж болзошгүй, харин зөв хослуулсан хувцас таныг илүү өндөр харагдуулах болно.

Эхний дүрэм бол: өмднийхөө уртыг зөв тааруулж, илүү богинохон ханцуйтай цамц өмсөх. Шагайн хэсэг болон бугуйн хэсгийн хувцас нугаларч үрчийсэн байх нь таныг намхан гэдгийг харуулах болно.

Дараа нь таны галбирыг эвдэлсэн хувцас битгий өмсөөрэй. Дээрээсээ доош ямар үрчлээгүй толийсон хувцас таны биеийг илүү өндөр харагдуулна. Таны өмд бариу байвал бүсээ суллаж нарийн бөгөөд өөрийн өмдтэй адил өнгийн хувцас өмсөөрэй.

Дан өнгийн хувцаснууд өмсөж байгаарай: бараан өнгийн жинс, цагаан цамцыг хослуулахгүй бараан цамц бараан жинс гэж өмсөх нь илүү зүйтэй.

  1. Өөртэй итгэлгүй байдлыг март.

Өөртөө итгэлтэй байдал бол сайхан анхны сэтгэгдэл үлдээхийн үндэс юм. Хэрэв болзоот эмэгтэйд өндрөөсөө болж таалагдаагүй байгаа бол таны өөртөө итгэхгүй байгаа бүр ч таалагдахгүй.

Өөртөө итгэлтэй байхын тулд өөрийн сайн талууддаа түүний анхаарлыг хандуулах нь танд туслах болно. Хэрэв та дизайнер өөрийн загварыг нь зохиосон фудволкийг өмсдөг бол түүнийгээ болзоондоо өмсөөд оч.

Гэр бүлдээ халамжтай залуу юу? Тэгвэл ах дүүсийнхээ хийж өгсөн зүүлтийг зүүгээд очоорой. Шилдэг тоглогч болж байсан бол тэр үеийн малгайг өмсөөд оч. Эдгээр зүйлсдээ эмэгтэйн анхаарлыг хандуулаарай

  1. Үг хэлэлгүйгээр сээтэн хаяарай

Их хэмжээгээр нүдээрээ харилцах нь эмэгтэйгээ айлгахад хүргэдэг буруу дохио зангаа.  Дийлэнх анхны сэтгэгдлийг биеийн хэл болон сэтгэл татам байдал хүргэж байдаг. Намхан залуус гэхдээ санаа зовохгүй байж болно, учир нь тэдний өндрийн хэмжээ нь эмэгтэйчүүдийг айлгадаггүй.

Эмэгтэйнхээ харцыг 3 секундээс илүү ширтэх нь цэвэр татагдаж байгаагийн илрэл гэж үздэг байна. Эмэгтэй тань “Хөөх энэ надад жинхэнээсээ татагдаж байна” гэж бодох болно.

Хэн нэгний нүд рүү ширтэх нь хүчтэй боловч романтик биш үед сургуулилт хийх хэрэгтэй. Жишээ нь зөөгч рүү эсвэл кассчин руу харж сургуулилт хийхийг зөвлөж байна.

Гэхдээ гол зорилго нь өөрийн сонирхож буйгаа илэрхийлэх хэрэгтэй зүй бус байдлаар биш. Нүдээ шар шувуу шиг томоор нээж харж болохгүй. Зүгээр л энгийнээр байх хэрэгтэй.

  1. Өөрийн өндөр дээр ганц хоёр см л нэмээрэй

Онлайнаар болзож байгаа үед өөрийн өндрийн мэдээллийг худлаа оруулах нь хүмүүсийг татаж болох зүйл ч гэсэн буруу шүү Тэр эмэгтэйгээ ч гэсэн өөрийн өндрийн талаар худлаа бичсэн байна гээд бодоод үзээрэй.

Бага зэрэг нэмж бичихэд буруу зүйл байхгүй ч ганц хоёр см байхад л хангалттай. Үүнээс илүүг нэмээд хэрэггүй. Таны туйлын зорилго бол түүнтэй жинхэнээсээ уулзах шүү дээ.

Та 165 см өндөртэй байж эмэгтэйгээ 180см өндөртэй залууг хайлгахыг хүсэхгүй биз дээ. Тэр мэдээж хараад анзаарах болно. Таны хуурамч байдал таныг өөртөө итгэлгүй мэт харуулах болно.

  1. Түүний биеийн хэлтэй харилц

Залуус хэн нэгнийг танихдаа зэрэгцэж суухыг илүүд үздэг. Учир нь өөд өөдөөсөө харж суух нь тэднийг айлгадаг. Гэхдээ бүсгүйчүүд нүүр нүүрээ харж суухад дуртай учир нь тэд үүнийг сүрдүүлсэн байдалтай гэж санаа зовдоггүй

Энд таны өндөр бишийн давуу тал гарч ирнэ. Намхан залуус өндөр залуус шиг тэднийг сүрдүүлж буй мэт санагдуулдаггүй. Дараагийн удаа урд урдаасаа харж зогсож байхдаа сээтэн хаяарай. Энэ бол зальжин арга. Гэхдээ энэ нь түүнийг илүү тухтай байхад нь туслах болно учир нь эмэгтэйчүүд ингэж холбоо тогтоодог.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих