bi-gej-hen -be

Бүгдийг өөрийнхөө өмнө, хүлээн зөвшөөр

Хүн бүрт өөрийн гэсэн чадамж бий. Та зарим зүйлийг хэнээс ч илүү маш сайн хийж чадна. Зарим зүйлийг өөрийн хэмжээндээ хийчихнэ. Зарим зүйлийг хэчнээн хичээгээд ч олигтой хийж чадахгүй.

Хүн бүхэнд өөрийн гэсэн нөөц бололцоо байдаг. Та бусдаас илүү хийж чаддаг тэр зүйлээ л хийвэл ажилтанд хурдан хүрнэ. Бүх зүйлийг төгс хийж чадна гэж бусдад батлах гэж бүү онгир. Хүн бүхэнд хийх ёстой ажил гэж бий.

Хэрэв чи ажлаа сайн хийж чадахгүй бол чаддаг хүнд нь хийх боломж олгоод зай  тавьж өг. Оролдоод үзсэн одоо харамсах зүйлгүй чадахгүй байгаагаа бусдын өмнө биш юм гэхэд өөрийнхөө өмнө хүлээн зөвшөөр.

~Бүгдийг өөрийнхөө өмнө хүлээн зөвшөөр~

Тэгээд чаддаг зүйлээ бүхний өмнө нүүр бардам хий. Чаддаг хүнээр нь чадах ажлыг нь хийлгэвэл, бүх хүмүүс байх ёстой газраа олчихвол бүгдийн учир олдоно.

Чадахгүй байгаагаа мэдэхгүй чадаад байна гэж бодоод байгаагаас, чадахгүй байгаагаа мэдсээр байж чаддаг царайлаад байгаагаас бүх зүйлс эмх замбараагаа алддаг. Тиймээс өөрийн чадамж, чадварыг тодорхойлж түүндээ сэтгэл хангалуун амьдрах шиг сайхан зүйл хаа ч үгүй билээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих