976

Залуу уран бүтээлчдийн “Бүтээлийн нуруу” үзэсгэлэн дэлгэгдлээ

Залуу уран бүтээлч Б.Бат-Эрдэнэ, Г.Мөнхболор, Ё.Төгөлдөр нарын “Бүтээлийн нуруу” үзэсгэлэн “976 Art Gallery”-д нээгдлээ.

Тэд ШУА-ийн археологийн хүрээлэнгийн баг болон АНУ-ын Йелийн их сургуультай хамтран Булган аймгийн Тэшиг суманд өнгөрсөн оны долоодугаар сард ажилласан төслийн хүрээнд дээрх үзэсгэлэнгээ толилуулж байгаа гэнэ.

Г.Мөнхболор бүтээлийнхээ орон зайд онцгой анхаарч ажилласан гэдгээ онцлов. Харин “Хүн байгаль” сэдэвт уран бүтээлч Б.Бат-Эрдэнийн бүтээлд байгаль, хүний ахуй амьдрал, үйл, ул мөр нь байгальд хучигдан үгүй болох, дахин шинээр гарч ирж, дахин алга болох… гэсэн санааг илэрхийлэхийг зорьжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих