anna-karerina

УДЭТ-ын тайзнаа “Анна Каренина” роман тавигдана…

Оросын алдарт зохиолч Л.Н.Толстойн “Анна Каренина” роман Монголд анх удаа УДЭТ-ын тайзнаа ирэх хоёрдугаар сарын 28-нд тавигдана.

Тус романыг жүжгийн зохиол болгон Норовын Пүрэвдагва бичсэн аж. Харин найруулагчаар нь Төрийн соёрхолт Н.Наранбаатар, зураачаар соёлын тэргүүний ажилтан Т.Ганхуяг ажиллаж буй.

“Анна Каренина” роман бол дэлхий дахинаа эмэгтэй хүн бүрийн заавал унших ёстой сонгодог бүтээлд тооцогддог.

Эмэгтэй хүний эмзэг нандин чанар, хайр сэтгэлийн төлөөх тэмцэл болоод гэр бүл, хосуудын харилцаа, амьдралын тухай өгүүлэх энэхүү гайхамшигтай романыг Монголд анх удаа Улсын драмын эрдмийн театрын хамт олон тайзны бүтээл болгохоор бэлдэж байгаа ажээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих