Эрүүл байхын тулд хүүхдүүд юу хийх ёстой вэ?

~Эрүүл байхын тулд хүүхдүүд юу хийх ёстой вэ?~

Хүүхэд багачуудын бие бялдар оюун санаа цаг тутамд өсөн хөгжиж байдаг ба төдий хэмжээний илчлэг тэжээл шаардлагатай байдаг. Иймд олон төрлийн амин дэмээр баялаг, чанар сайтай хоолыг зохих дэглэмийн дагуу идэж заншвал эрүүл чийрэг болоход нь тустай.

Цэвэрч нямбай боловсон өсөхөд 7 хоног бүр усанд орох, гараа тогтмол угааж байх, ялангуяа хооллохын өмнө болон бие зассаны дараа гараа савантай усаар сайтар угааж занших хэрэгтэй. Орой унтахын өмнө, өглөө боссоны дараа шүдээ сойздож угааж байх.

Жилд нэгээс доошгүй удаа шүдний эмчид үзүүлж байх хэрэгтэй.

Биеийн тамираар хичээллэх нь биеийг хөгжүүлж, сайхан харагдуулаад зогсохгүй жингээ тохируулах, чийрэгжихэд тустай. Гэр орон, хашаа байшингийнхаа эргэн тойронг цэвэрлэж, мод тарьж, зам засаж, хүнсний ногоо тарихад оролцож туслаж байвал эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих