Эрүүл байхын тулд насанд хүрэгсэд юу хийх вэ?

Хоол хүнсээ зөв сонгож, байгалийн гаралтай шинэхэн хүнсний бүтээгдэхүүн, ургамлын тос хэрэглэж бай. Ходоодны үйл ажиллагааг хэвийн байлгах, өмөн үү үүсэхээс сэргийлэх зорилгоор ногоо жимс, самар, загас зэрэг эслэг ихтэй хоолыг сонгох нь зүйтэй. Аль болох явган яв.

Явган явах нь биеийн болон оюуны алжаал тайлж биеийн жингээ хадгалахад тусладаг. Өвөрмөц дасгал сургуулилт, тусгай хэрэгсэл шаардахгүйгээр хүн бүрийн хийж чадах тохиромжтой дасгал бол явган явах юм. Хөгжилтэй, инээж хошигнож, наргиантай байх нь сэтгэл санааг тайвшруулж аливаа өвчний эсрэг биеийн эсэргүүцлийг сайжруулахад сайн нөлөөтэй байдаг.

Эрүүл орчин бүрдүүлэхэд анхаарч айл хөршийн хүмүүстэйгээ нэгдэн амьдрах орчноо сайжруулах талаар хүсэл зорилго, хүчээ нэгтгэвэл амжилтанд хүрнэ.

Нас хөгширнө гэдгээ санаж, бодолтой хандаж, ирээдүйдээ бэлтгэлтэй байж ,ажил амралтаа зохицуулж байх нь урт удаан амьдрахын үндэс болно. Аливаа зүйлийг сайнаар бодож байвал амьдралд давагдашгүй бэрхшээл гэж үгүй.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих