5cc94527dc3b3 (1)

Шилдэг байгууллагуудын тугийг хүндэтгэлийн индэрт залав

Хөвсгөл аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхимаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шилдэг бизнес эрхлэгчдийг тодруулдаг “Entrepreunuer-2018” ёслолын ажиллагааны шилдгүүдийн тугийг хүндэтгэлийн индэрт залах ёслол болов.

Тус ёслолд орон нутгийнхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан 10 номинациар тодруулжээ. Шилдэг Гранпри цомын эзнээр “Хөвсгөл центр” компани шалгарсан бол, оны шилдэг төсөвт байгууллагаар Мөрөн сумын Хот тохижуулах газар, оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагаар “Макс принт” хэвлэлийн газар, шилдэг эрүүл мэндийн байгууллагаар “Оюу-Ундраа” эмнэлэг, аж ахуйн нэгжээр “Эрмүүн оч” компани, худалдаа үйлчилгээний байгууллагаар “Ивээх сондор” компани, шилдэг өрхийн үйлдвэрлэгчээр “Хөвсгөл номин” мебель, шилдэг бизнес эрхлэгч эмэгтэйгээр “Удам учиг” компанийн захирал У.Өлзийжаргал, байгальд ээлтэй ойн мэргэжлийн байгууллагаар “Домогт далай” компани шалгарсан байна.

Шилдэг 10 байгууллагын тугийг нэг жилийн турш тамгын газрын хүндэтгэлийн индэрт залж олон нийтэд сурталчилж байгаа ажээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих