huuhdiin-hoollolt

Халдварын үед хүүхдэд хамгийн ихээр ТЭЖЭЭЛ өгөх хүнс

Халдвар өвчний үед гэртээ байгаа хүүхдүүддээ хэрхэн шим тэжээлтэй хоол бэлдэж өгөх вэ хэмээн бодож сууна уу. Тэгвэл анхаарлаа наашаа хандуулаарай. Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн нь хүүхдэд илчлэг өгдөг. Гол нэрийн хүнсэнд мах /амьтан, ургамлын уураг/, төмс, лууван, байцаа, сүү, цагаан идээ, алим болон бусад жимс жимсгэнэ орно.

Гэхдээ гол нэрийн хүнс дангаараа хангалттай шимт бодис агуулж чаддаггүй учраас тэжээлээр баялаг хоол хүнсийг мөн хүүхдэд өгөх хэрэгтэй. Дараах нэр төрлийн хүнсийг хүүхдэд илүү их шим тэжээл өгдөг тул боломжийнхоо хэрээр идүүлж байх хэрэгтэй.

Ногоон навчит болон шар өнгийн ногоонууд: Бууцай, цэцэгт байцаа, амтат төмс, лууван, хулуу
Жимснүүд: Банан, жүрж, манго, тоор, папая, киви
Төрөл бүрийн вандуй, шош
Өөх тос: Ургамлын тос, цөцгий
Эдгээрийг гол нэрийн хүнстэй хослуулж өгөөрэй.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих