monhtushig

УОК: Турк, Энэтхэг улс руу тусгай үүргийн нислэг хийхээр төлөвлөж байна

Улсын онцгой комиссын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хилийн чанадаас монгол иргэдээ татан авах талаар мэдээлэл өглөө.

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг,

Гадаад улсаас гурван удаагийн тусгай үүргийн онгоцоор 28 улсаас 820 гаруй иргэнээ авчирсан. Эдгээрээс транзит нислэгээр иргэдээ авах ажил маш хүнд байсан. Нийт 28 улсад ажиллаж байгаа монгол иргэдээ Элчин сайдын яам, Консулын газрынхан сайн ажилласны үндсэн дээр татан авлаа.

~Турк, Энэтхэг улс руу тусгай үүргийн нислэг хийхээр төлөвлөж байна~

Улсын онцгой комиссоос тавьж байгаа таван шалтгаанаас бусад хичээл нь зогссон, дотуур байрнаасаа гарсан гэх мэт өргөдлийг харгалзан үзэж оюутан залуусыг энэ удаагийн нислэгээрээ авчирсан. Өнөөдрийн байдлаар манай улсын 10076 иргэн 35 улсаас ирэх хүсэлтээ өгсөн байна.

УОК-оос өгсөн үүргийн дагуу Турк, Энэтхэг улс руу тусгай үүргийн нислэг хийхээр төлөвлөж байна. Мөн Солонгос улс руу дахин нислэг хийнэ. Бэлтгэл ажилдаа орсон. Зөвхөн тусгай үүргийн нислэгээр биш хил залгаа ОХУ-аас 2000 гаруй иргэнээ татан авна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих