baishingiin-deewer

Согтуурсан үедээ байрны дээвэр дээр гарч зодолджээ!

Нийслэлийн Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны 53 дугаар байрны есөн давхар орон сууцны байрны дээврээс хоёр хүн унах гээд байна гэх дуудлага өчигдөр /2019.12.29/ 22.24 цагт НОБГ-т иржээ.

Алба хаагчид 22:35 цагт очиход тус дүүргийн гуравдугаар хорооны 24 дүгээр байранд оршин суугч 22 настай эрэгтэй М, мөн тус байрны оршин суугч иргэн 16 настай эрэгтэй Б нар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ есөн давхар байрны дээвэр дээр гарч зодолдож байсныг эсэн мэнд буулган тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өглөө гэж НОБГ-с мэдээллээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих