wuhan-emneleg

Найман хоногт мянган ортой эмнэлгийг ашиглалтад орууллаа

БНХАУ-ын Ухань хотод коронавирусийн тархалтыг саармагжуулах, энэ вирусийн халдварыг авсан өвчтөнүүдэд тусгайлан зориулсан хоёр эмнэлгийг барих ажил явагдаж байгаа. Тэгвэл одоогоос 7 хоногийн өмнө бүтээн байгуулалтын ажил нь эхэлсэн эхний эмнэлгийн барилгын ажил нь ням гарагт дуусч, ашиглалтад оруулжээ.

~Найман хоногт мянган ортой эмнэлгийг ашиглалтад орууллаа~

Хуошеншан гэх шинэ эмнэлгийн нээлт даваа гарагт болж, эмнэлгийн ажилтнуудыг шинэ төв рүү нүүлгэн шилжүүлсэн байна. Энэ шинэ эмнэлэгт хятадын армийн 500 эрүүл мэндийн шинжээч, эмч, сувилагчаас гадна ардын чөлөөлөх армийн агаарын хүчин, усан флот болон явган цэргийн сургуулиудын нийт 450 эрүүл мэндийн ажилтан ажиллах юм. Харин Лейшеншах гэх хоёр дахь 1500 ортой эмнэлгийг барих ажил энэ сарын 5-нд дуусч, 6-наас өвчтөнүүдээ хүлээн авах мэдээлэл гарчээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих