galt-tergend-huuhed-mendellee

ДАРХАН: Галт тэргэнд хүүхэд мэндэллээ

Дархан-шарынгол чиглэлийн галт тэргэнд энэ сарын 14-ний өдөр хүүхэд мэндэлжээ.Тодруулбал н.Мөнхцэцэг даргатай зургаадугаар цувааны үйлчлэгч Г.Энхтуул, Ц.Гансүх нар хүүг 20:25 цагт эсэн мэнд эх барьсан байна.

Хүүгийн ээж Шарын голоос Дархан хүрэх замдаа галт тэргэнд хүүгээ төрүүлжээ. Эх хүүхдийг Дарханд буусан даруйд эмнэлгийн тусламж үзүүлсэн байна. Одоогоор эх хүүхдийн биеийн байдал сайн байгаа аж.  Монголын үрс маш олон болох болтугай.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих