gal-tuimer

Гал түймрийн аюулаас СЭРЭМЖИЛ

Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн “Баяннуур” хорооллын хоёрдугаар гудамжинд иргэн Б-ын хашаанд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 01.22-ны өдрийн 21:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 9 алба хаагч, 2 автомашинтай 6 км зам туулан 21:29 цагт очиж 1 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны 10 дугаар байрны өргөтгөл иргэн О-ийн 12х12 метрийн хэмжээтэй барилга шатаж байна гэсэн дуудлагыг 01.22-ны өдрийн 13:32 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км зам туулан 13:36 цагт цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

~Гал түймрийн аюулаас СЭРЭМЖИЛ~

Нийслэлийн Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны 2 дугаар гудамжинд иргэн Б-ийн 8х15 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.22-ны өдрийн 15:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 1 км зам туулан 15:28 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хорооны “Зүүн наран”-гийн 16 дугаар гудамжинд иргэн Г-ийн 5 хангатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.23-ны өдрийн 02:56 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7.5 км зам туулан 03:11 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхааруулж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих