burhan ba amidral

Бурхадын шалгалт…

~Бурхадын шалгалт…~

Надад тохиолдсон зүйлс бол надад тохиолдох ёстой л зүйлс байж. Бурхадаас өгсөн даалгавар намайг хөгжихийг минь шалгах гэсэн сорил л байж.

Тиймээс энэ шалгалтанд би одоогоор ямар дүн авсан байна вэ гэдгээ эрэгцүүлэх л тухай ойлголт байхаас биш яагаад тийм зүйлс надад тохиолдчихов, тэрнээс л боллоо, тэр муу хулгайч л намайг тэгээгүй байсан бол гэсэн ойлголт байхгүй.

Яагаад гэвэл надад тохиолдох л ёстой зүйлс байсан учраас. Хэнд ч өс санах шаардлагагүй. Бурхан дааж чадах ачааг нь л өгдөг юм. Хэнийг ч ад үзэх хэрэггүй. Тэд нар чинь Бухадаас чамайг сорихоор явуулсан илч нар. Харин яах гэж энэ даалгаварыг дахин дахин өгөөд байгаа юм бол гэсэн л ойлголт байна.

Энд нэг учир байж л таарна даа. Өөрийгөө мэдэж сэтгэлийн савалгаагаа таньж амгалан тунгалаг оршиж сураасай л гэж юм бишүү? Хэрвээ энэ сорилыг даваж чадахгүй бол үргэлжлүүлээд л чамд даалгавар өгсөөр л байх болно.

Өнгөрсөнийг мартаж, өс хонзонгоо орхиж. өөрийгөө танихад төвлөгч дараагын сорил дээр бусдыг биш өөрийгөө анзаарч шалгалтанд онц дүн авцгаая.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих